"Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Нийслэлийн шүүхэд өнөөдөр хэлэлцэх юм байна. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч хэргийг шүүхэд хэрэгтэй материал болоод бусад зүйлсийг хангаагүй, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурал хийх таатай орчин болоод шүүгдэгч нарыг хуралд оролцуулах санал тавьсан билээ. Үүний улмаас шүүх хурал долоо хоногоор хойшлоод байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































