Ням гарагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Холбоо толгой” 38-953 тоот хашаанд байх байшингийн сууринаас шороонд булсан нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос байсныг гаргаж, шүүх шинжилгээнд шилжүүлэн өгсөн талаар бид мэдээлсэн. Энэ талаар тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж мөрдөн байцаагч Хатанбаатараас тодруулахад “Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид хэргийн талаар өнөөдөр л /өчигдөр/ л мэдсэн. Одоогоор Нийслэлийн цагдаа, Мөрдөн байцаах газар, манай хэлтэсийн яг алин дээр нь шалгагдах нь тодорхойгүй байна. Олдсон цогцосын хувьд их удсан, эмэгтэй хүнийх болох нь тогтоогдсон. Тухайн байшинд амьдарч байсан хүмүүс гээд энэ хэрэгт мэдүүлэг өгч чадах бүх хүмүүсээс байцаалт авч байна” гэсэн юм.Тэгвэл өөр нэгэн албаны эх сурвалжаас асуухад, “Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооноос олдсон цогцос нь гадны нөлөөтэй нас барсан байна. Өөрөөр хэлбэл, нөхөр нь эхнэрээ хөнөөн булсан байсныг олж тогтоосон. Хэргийн эзэн эхнэрээ Чингэлтэй дүүрэгт хөнөөгөөд Баянзүрх дүүргийн 17-р хороонд авчирж булсан байгаа юм. Харин хэд хоногийн өмнө цогцос булсан айлд хулгай орж, их хэмжээний эд зүйлсээ алдагдсан. Энэ хэрэгт холбоотой хэмээн 40 орчим насны эрэгтэйг саатуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн. Энэ үед гэмт этгээд зөвхөн хулгай хийгээд зогссонгүй, хүн амины хэрэгтэн болж таарсан. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд хулгай хийсэн айлынхаа байшингийн суурин доогуур эхнэрийнхээ цогцсыг нуусан байсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (4)