
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч хэргийг шүүхэд хэрэгтэй материал болоод бусад зүйлсийг хангаагүй, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурал хийх таатай орчин болоод шүүгдэгч нарыг хуралд оролцуулах санал тавьсан билээ. Үүний улмаас шүүх хурал долоо хоногоор хойшлоод байсан юм.
Өнгөрсөн зургадугаар сард болсон анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял ногдуулсан юм.