
Өчигдрийн байдлаар 55 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Үүнд, бусдын биед гэмтэл учруулах тав, хулгайлах 12, булаах гурав, дээрэм гурав, залилан нэг, танхайрах ес, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нэг хэрэг байна. Түүнчлэн, зам тээврийн осол хэргийн 16 хэрэг гарчээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт оршин суудаг гурван настай эрэгтэй О гэгч хүүхэд есдүгээр сарын 1-нд адуунд өшиглүүлэн эмчлэгдэж байгаад нас баржээ. Энэ хэрэг мөн л эцэг эхийн хараа хяналт муугаас үүдэлтэй юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/