Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн
хүүхдүүдийг дээрэмдэх хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллагаас
анхааруулж байна.

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг дээрэмдэх хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр л гэхэд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд "Монгем" цогцолборын хажууд хичээлдээ ирж явсан хүүхэд гар утсаа дээрэмдүүлжээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад тус сургуулийн тавдугаар ангийн сурагч Т гэгчийг 14 настай хоёр хүүхэд "чи манай дүүг зодсон биз дээ" гээд зодож, утсыг авч зугтжээ.
Энэ мэт сургуулийнхаа эргэн тойронд, эсвэл хичээлээ тарж явах замдаа бага насны хүүхэд дээрэмдүүлэх тохиолдол яг энэ үеэр идэвхждэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
Д.Ундрах /24tsag.mn/