зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай ба Наото Кан

2013-9-04
0
ЖИРГЭХ
О.Магнай өчигдөр ард түмнээс уучлалт гуйлаа. Толгойгоо гудайлгаж зогсоод, үнэн сэтгэлээсээ буруугаа хүлээж байгаа харагдав. Үнэхээр ч цахим ертөнц ч, “задгай” амьдрал ч О.Магнайгийн талаарх таагүй үгсээр дүүрэн хэд хоног өнгөрсөн. Монголчууд нэгнээ нийлээд муулахаараа ямар ч “агуу” юм бэ дээ.
магнайО.Магнай өчигдөр ард түмнээс уучлалт гуйлаа. Толгойгоо гудайлгаж зогсоод, үнэн сэтгэлээсээ буруугаа хүлээж байгаа харагдав. Үнэхээр ч цахим ертөнц ч, “задгай” амьдрал ч О.Магнайгийн талаарх таагүй үгсээр дүүрэн хэд хоног өнгөрсөн. Монголчууд нэгнээ нийлээд муулахаараа ямар ч “агуу” юм бэ дээ. Дарваан л гэнэ, урвагч л гэнэ, Магнай хэн байлаа л гэнэ,... ер нь бол тэр бодлогогүй /Өөрийнх нь хэлснээр. Зохиогч/ мэдэгдлээсээ болж “гудамжинд” явснаасаа ч дор муу үгийн бай болж, нүд үзүүрлэсэн дарамтыг үүрч хэд хонолоо.

Гэхдээ магтаал, зэмлэл хоёрыг зэрэг өгч чаддаг ард түмний дүнд гомдоод ч яах билээ. О.Магнайг зөв шийдэхэд нь ард түмэн амаа олохгүй магтдаг. Хэвлэлийнхэн бид ч хэн нь түүний талаар гоё үг олж тавих вэ гэсэн шиг л уралдан, зөрөлдөн бичдэг. Магтаж шүү дээ.

Магтсан хүүхэн хуримандаа...гэдэг шиг хэд хоног сэтгэл гонсойлгоод байсан О.Магнай өчигдөр “овоо эр”-ийн дүр харуулаадхав. Яахав хөөрхий, тийм булай айхтар үгээр нүдүүлсэн амьтан шагнал авч байгаа юм шиг пээдгэр зогсох нь аргагүй шүү дээ.
Тэгээд ч буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйна гэдэг угаасаа муу үйл биш. Өөрөөр хэлбэл, О.Магнай алдаагаа засч байна.
Энэ бол улстөрч хийгээд нийгмийн зүтгэлтэн хүнд байх хамгийн гол чанар гэх.

Монголд төдийлөн дэлгэрээгүй энэ зан чанарын ухагдахууныг том улс орнуудын ланжгар улстөрчид аль хэдийнэ ойлгочихсон. Хийсэн, хэлснийхээ бурууг ийн залруулсныхаа төлөө ард түмэнтэйгээ ойртоно, бас нэр хүнд нь өсдөг, нэг ёсондоо PR болдог гэх нь ч байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд алба хааж байсан зарим цэргүүдийнхээ бүдүүлэг авирын төлөө өнгөрсөн онд уучлалт гуйсан.

Японы Ерөнхий сайд асан Наото Кан 2012 оны тавдугаар сарын 28-нд ард түмнээсээ уучлалт гуйв. Тэрээр 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон Фүкүшимагийн  цахилгаан станцад болсон ослын үеэр Японы Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Наото Кан “Засгийн газар цөмийн эрчим хүчний төлөө улайран хөөцөлдсөн нь гамшгийн гол шалтгаан. Тухайн үед Япон улсыг удирдаж байсан учраас би хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн. Фүкүшимагийн ослоос хойш энэ хүн цөмийн эрчим хүчний эсрэг тэмцэгч болсон байдаг. Мөн Туркийн өмнөд нутаг дахь Дерсим мужид 1930-аад оны үед болсон цэргийн дайралтын үеэр 14 мянга гаруй курд амиа алдсан байдаг. Уг цуст аллагын төлөө Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган 2011 оны арваннэгдүгээр сарын 24-нд ард түмнээсээ уучлалт гуйсан. Ерөнхий сайд Анкара дахь нэгэн телевизийн нэвтрүүлэгт намын гишүүдийн хамт оролцож байхдаа “Туркийн төрийн өмнөөс би уучлалт гуйж байна. Хэдийгээр Дерсим мужид болсон аллага хууль тогтоох зорилготой байсан ч манай улсын шинэ цагийн түүхэн дэх хамгийн аймшигтай үйл явдал” гэв.
 Ажлаа эхлээд ганц сар болж байсан БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 30-нд анх удаагаа бүх ард түмнээсээ уучлалт гуйлаа. Учир нь “Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс зургаа нь байж боломжгүй дутагдал, алдаа , ажлын туршлага болон хувь хүний үзүүлэлтүүдтэй байсан байна” гэжээ. Тухайлбал, дээрх зургаан нэр дэвшигчид дунд өөрсдөө болон  үр хүүхэд нь цэргийн албанаас тодорхой бус шалтгаанаар, ихэнх тохиолдолд хууль бусаар  чөлөөлөгдөж байсан, мөн өөрсдийнхөө  болон эхнэрийнхээ эд хөрөнгийн мэдүүлгийг хуурамчаар өгч байсан , чухал албан тушаалд Солонгос улсын иргэн биш хүнийг томилохоор нэр дэвшүүлсэн , нэр дэвшигчдийн өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил нь  төдий л амжилттай биш гээд олон зүйлүүд багтаж байжээ. Нэр дэвшигчдийн иймэрхүү үзүүлэлтүүд нь Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газрын баг  амалсан амлалтынхаа дагуу ажиллаж чадах эсэхэд ихээхэн эргэлзээг төрүүлж , олон нийт түүнд итгэх итгэлээ алдаж байгаа судалгааны хариунууд гарсаар байсан учир ийм мэдэгдэл хийжээ.

Дээрх уучлалтууд бүгд “бай”-гаа оносон байдаг. Барак Обама афгануудаас нэмэх оноо авсан бол Японы Ерөнхий сайд асан Наото Кан Японы нийгмийн том зүтгэлтэн хэвээр үлдсэн. Солонгосын Ерөнхийлөгч, Туркийн Ерөнхий сайд ч уучлалтынхаа хариуд улс төрийн том оноо цуглуулж чадсан байдаг.

Монголд бол өнгөрсөн онд “МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцны 15 зорчигчийг ОХУ-ын Москва хотод орхиж ниссэн асуудлаар Зам, тээврийн сайд А.Гансүх албан ёсоор уучлал гуйж, дахин ийм асуудал гаргасан бүхэнтэй хариуцлага тооцохоор болсноо зарлаж байлаа.

Харин хувь хүнийхээ хувьд гаргасан алдааныхаа улмаас уучлалт гуйх явдал манайд ганц нэг “тохиолдож” л байсан. Бас л өнгөрсөн 2012 онд доо, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, эрхэм гишүүн Г.Баярсайхантай үл ойлголцон, түүнд “ухамсрын шанаа” хүртээснийхээ дараа “Өнөөдрийн болсон үйл явдлын төлөө би ард түмнээсээ уучлал гуйж байна. Доромжлолыг тэвчсэнгүй.Тэвчээрт бас хязгаар бий” хэмээн твиттертээ бичсэн. Мөн дараа нь эрхэм гишүүн Г.Баярсайхан дээр очин уучлал гуйж, цагдаа сэргийлэх гэж “новшрохгүй” байхыг хүссэн гэдэг. Их аварга Д.Дагвадорж МҮОНТВ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг нутгийнхаа наадам дээр тааран, жаахан агсрах маягтай хэд хэд цохиж, авсныхаа төлөө түүнээс “Ийм хэрэг гарсанд харамсалтай байна” хэмээн албан ёсоор уучлал гуйж, цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлэхийг хүссэн байдаг.

Энэ бүхний дараа У.Хүрэлсүх, Д.Дагвадорж хоёр ард түмнээс бүхэлд нь биш юм гэхэд нэлээд хэсгээс нь “Овоо эр” гэсэн үнэлэмжийг аваад л үлдэх жишээтэй. Дээр хэлсэн Зам, тээврийн сайд А.Гансүх ч гэсэн төрийн өмнөөс уучлалт хүсч байгаа нь муу харагдаагүй.

Ер нь бол О.Магнай улстөрчийнхөө хувьд ч, төрийн албан хаагчийн нэрийг ч аваад үлдлээ гэж харахаас өөр аргагүй. ШӨХТГ гэж шатахуун импортлогчдод ганц удаа торгууль тавиад түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй “сөнөж” суухад татаж босгосон эрхэм нь энэ О.Магнай. Дараа нь тэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд ард түмэнд тулгарсан олон асуудлыг шийдэх гэж явсан даа. Гүйцэтгэсэн нь ч бий, эхлүүлсэн, дутуу орхисон ч байгаа л байх. Ямар ч гэсэн О.Магнай өнгөрсөн нэг жилд Н.Алтанхуягийн томилгооны хамгийн нүдээ олсон нь байж, Засгийн газрынх нь хамгийн нэр хүндтэй агентлагийн дарга болж чадсан.

Шүүмжлэх орон зай ихтэй байж болно л доо, энэ О.Магнай. Гэвч гадаадад сургуульл төгссөн, ирээд Сангийн яаманд ажилласан, дараа нь хөдөлгөөнийхөнтэй нийлж гудамжинд “поошиг нүдсэн”, нам байгуулсан, улмаар шоронд орох шахсан, АН-ыг бараадсан, ШӨХТ-ын дарга болсон гээд бас ч гэж юм үзсэн толгой. Юутай ч тэр ард түмнээс уучлалт гуйсан нь манай энэ төрд байгаа, өмнө нь байсан “гүлдийсэн” луухгаруудад хичээл заах хэмжээний явдал боллоо.

Яг үнэндээ О.Магнай шиг мэдэгдэл хийж байсан олон тохиолдол байдаг. Жаахан хов ярианы сэдэв болж байгаад чимээгүй болно. Чимээгүй болгоод ч сурчихсан. Ийм л нийгэмд бид амьдарч байна.

Учрыг ухах нээ, О.Магнай таксины үнэ нэмнэ гэдгийг шийдээгүй юм байна лээ. Нийслэлийн нийтийн тээврийн газар, Таксины үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /Таксины компаниуд гэсэн үг/, ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр ингэж шийдье гэж ярьсан юм билээ. О.Магнай дэмжиж байна гэдгээ л хэлчихэж. Ингэхээр “Таксины үнийг нэмэхгүй бол дампуурах гээд байна. 1000 төгрөг л болгочихвол янзтай гоё, аюулгүй унаагаар үйлчилье” гэж саналаа гаргаад, шийдээд явж байгаа нь нөгөөх такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд болж таарах нь. Саналыг нь дэмжсэн О.Магнай уучлалт гуйгаад, буруу үг дуугарчихлаа гэчихлээ. Харин таксины компаниудад ийм зориг, соёл байна уу. Тэд таг л байна.

Гадаадад ийм соёл түгээмэл байдаг ажээ. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын эхээр алдарт “Apple” Хятадын хэрэглэгчдээс уучлалт гуйв. Гуравдугаар сарын сүүлчээр Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Apple” компанийн баталгааны бодлого, үйлчилгээг эрс шүүмжилж, тус компанийг хятад хэрэглэгчдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгасан агуулгатай нийтлэл гаргажээ. Үүний дараа “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук хятад хэрэглэгчдээс уучлалт гуйж, эвдэрхий смартфоныг засварлах бус, шинээр сольж өгнө гэж амласан юм.

Мөн тэрээр компанийн бүтээгдэхүүний зааварт шинэчлэл оруулна, зарим ажилтнуудаа дахин бэлтгэх сургалтад хамруулна гэж амласан байна.

Түүнчлэн “Gangnam style”  хит дуугаараа дэлхий дахинаа алдаршиж, тэрбум хол давсан үзүүлэлтээр Youtube-ийн рекордыг эвдсэн, БНСУ-ын дуучин PSY  хэдэн жилийн өмнө америкчуудыг “ална, хядна” хэмээн дуулдаг байсандаа 2012 онд уучлалт гуйсан.

Энэ мэтчилэн өөрсдийн хэрэглэгчид, дэмжигчдээс ямар нэг ёс бус, хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө уучлалт гуйдаг явдлыг хамгийн нөлөө бүхий компани, дуучин ч хэрэглэж байна. Тэр утгаараа энэ бол тэдний удаан, мөнхөд оршин  тогтнохын үндэс гэж ойлгож ч болох аж.

Харин манайд болж буй энэхүү таксины үнэтэй холбоотой дуулианы цаана байгаа такси компанийн эзэд нь энэ зэргийн соёл үзүүлчих хэмжээний хүмүүс харагдах ажээ.

Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Болдбаатар гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр, Тэргүүн хатагтай Х.Болормаагийн дүү байдаг. Тэрээр “Бодь групп”-ийн харьяа “Улаанбаатар такси” компанийн захирал.
Мөн МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярын эзэмшдэг 1950 такси үйлчилгээ байна.

Энэ мэтчилэн зохисгүй шийдвэрийнхээ төлөө ард түмнээс уучлал гуйчих хэмжээний мэдлэгтэй, боловсролтой, удам судартай эрхмүүд байх ажээ.

Уучлалын үр дүнг нэгэн номд “Эрх чөлөөтэй болно, зовлонгоос ангижирна, нөгөө хүнээ ялж буй агуу их ялалт” гэж тэмдэглэжээ. Тийм ч биз.

Уг нь О.Магнайг улс төрийн зиндааных нь хувьд Японы Наото Кантай харьцуулах аргагүй л дээ. Гэвч Наото Кан хийгээд Барак Обама,  Пак Гын Хе, Режеп Тайп Эрдоган нартай адил “агуу их ялалт” байгуулж чадах шиг боллоо.
Б.ДАМДИН-ОЧИР “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (210.89.232.110)
    Dendvv muuhai bichjee zusar
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.225.51)
    Магнайг дэмжиж байна
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Javhlan (202.55.191.57)
    Ogtsorson bol uuchilnaa. Yamar ch sudalgaagui shiidver gargaj toriin albanii ner hundiig ulandaa gishgechiheed. Door ni ochnoon ajiltan ajilaad ted nariinhaa ugiig sonsohgui yum bol yamar hereg baigaa yum. Uraad hayachihsan tsaas uuchlaarai geed buten boloh uu
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • good (103.11.195.189)
    Aldaj onohiig aliig ter gehev dee izeed bai ho saihan niigemiin tuluu zutgene shuu
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.156.166)
    Албан тушаалдаа үлдэх гэсэн жинхэнэ шоу юунд нь өмөөрөөд байгаа юм. Нөгөө 9 сараас эхлэн орон сууцны 1 метр квадрат нь 1000000 буюу 1 сая төгрөг болгоно гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байна гээд хэвлэлийн хурал хийлгээд сүр бадруулаад байсан хаана байна. Бас уучлал гуйгаад өнгөрөх үү.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.156.166)
    Юун том хүмүүстэй харьцуулдаг юм .Ичмээр юм.
    2013 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    37 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 28 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 7 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 19 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК