
С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан гэх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ. Харин шүүхийн шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичин Нийслэлийн шүүхэд ханджээ. Удахгүй Нийслэлийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь, мөн улсын яллагчийн эсэргүүцэл хэр үндэслэлтэй болохыг хэлэлцэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)