ИНЕГ-ын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Улсын байцаагч Ц гэх эмэгтэй Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэр иргэн О-гийн барааг хяналтын аппаратаас гадуур гаргахыг завдсан байна. Энэ үед гаалийн ажилтнууд шалгалт хийхэд 400 орчим сая төгрөгийн үнэт эдлэл болох алт, мөнгө байжээ. Сэжиггэн этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан гэнэ.Д.Ундрах /24tsag.mn/



















































