
ETV телевизийн урилгаар Солонгосын алдарт Т-Аra, Davichi, Speed, Seeya зэрэг К-pop одод Монголд ирж тоглохоор болсон. Тэгвэл зохион байгуулагчид телевизийнхээ байранд энэ тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх гэж байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагт ETV телевизийн байранд болно.
Сонирхуулж хэлэхэд "Т-Аra ба К-pop одод" тоглолт энэ сарын 21-ны өдрийн 17.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох юм. Энэ тоглолтын тасалбар 35, 60, 350 мянга гэсэн гурван өөр үнэтэй бөгөөд тасалбар нь аль хэдийн худалдаанд гарч эхэлсэн.
Сэтгэгдэл (3)