Хууль зүйн сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч 11 хоногоор хойшиллоо. Э.Эрдэнэжамъян болон түүний өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг 9-р сарын 16-ны даваа гараг хүртэл хойшлуулаад байна. Дараагийн удаа ийм шалтгаан хэлвэл шүүх хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлнэ гэдгийг шүүгдэгч талуудад анхаарууллаа. АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм.



















































