Өмнөд Америкийн “Имайра” хэмээх амьд хөгжмийн хамтлага манай улсад тоглолт хийхээр болсон билээ. Тэдний тоглолт өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагаас болох юм.
Тэднийг хэсэг монгол залуус урьж тоглуулж байгаа бөгөөд тэдний хэлж байгаагаар энэ тоглолт соёл урлагын арга хэмжээ гэхээсээ илүүтэй танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцолсон. Тоглолтын тасалбарын үнэ 35 мянган төгрөг. Тэд ССАЖЯ тэргүүтэй урлаг соёл, түүхийн байгууллагад 400 гаруй урилга явуулжээ. Нийт 30 гаруй хөгжмөөр тоглодог тус хамтлаг манайд арвыг нь авчрах бөгөөд үндэснийхээ гурван хувцсыг иж бүрнээр нь өмсөх гэнэ.
Сонирхуулахад “Имайра” нь 1990-ээд онд байгуулагдсан хоёр гишүүнтэй хамтлаг бөгөөд үндэснийхээ хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодогоороо манай “Хөсөгтөн”, “Алтан ураг” зэрэг хамтлагуудтай төстэй аж.