
22-ын товчоогоор их хэмжээний тарвагыг нууж, Нийслэл хот руу нэвтрүүлэх гэж завдсан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас ирсэн хот хоорондын зорчигт тээврийн автобуснаас 10 тулам, хоёр тарваганы түүхий мах, нэг чанасан махыг НМХГ-ынхан илрүүлсэн байна. Мөн Архангай аймгийн Хангай сумаас ирсэн автомашинаас 10 тулам туламыг илрүүлжээ. Хэргийг яг одоо газар дээр нь шалгаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Мөн гоц халварт өвчинтэй тэмцэх газрынхан газар дээр нь ажиллаж байна. Хуулийн дагуу шалгалт явсаны дараа буруутай этгээдад захиргааны хариуцлагын арга хэмжээ авах юм байна. Тун удахгүй мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)