Хууль зүйн сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн
шүүхэд эхэлсэн ч 11 хоногоор хойшиллоо. Э.Эрдэнэжамъян болон түүний
өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх
хурлыг 9-р сарын 16-ны даваа гараг хүртэл хойшлуулаад байна. Дараагийн
удаа ийм шалтгаан хэлвэл шүүх хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлнэ
гэдгийг шүүгдэгч талуудад анхаарууллаа. Энэ үеэр түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-Таныг шалгаж байгаа гол шалтгаан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд байгаа биз дээ?
-Тэр заалтыг нь хүчингүй болгосон. Урд нь хоёр зүйл ангиар эрүү үүсгэсэн байсан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг заалт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болчихсон. Одоо мөрдөн байцаалтад саад учруулсан гэдэг зүйл ангиар шалгагдаж байна.
-Та мөрдөн байцаалтад саад үчруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Зөвшөөрөхгүй байгаа.
-Яагаад зөвшөөрөхгүй байгаа гэж?
-Угаасаа тийм асуудал болоогүй шүү дээ. Шүүх хурал болоогүй байгаа болохоор би хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй. Шүүх байгууллага шалгаад шийдвэрээ гаргасны дараа би ярих зүйлээ ярина. Шүүхийн байгууллагыг хүндэтгэхгүй бол болохгүй байх.
-Та шүүх хурлын шийдрэвийг ямар байгаасай гэж хүсч байна?
-Хэрэгсэхгүй болгоод цагаатгах ёстой.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)