
"TV 8" телевизийн уран бүтээл болох "Хамтдаа" шоу нэвтрүүлэг энэ сарын 9-өөс эхлэн дэлгэцнээ гарах гэж байна. Тус шоу нэвтрүүлэгт хошин урлагийн долоон хамтлаг оролцсон байна. Ингэхдээ хамтлагаараа нэгдэж биш өөр хамтлагийн гишүүдтэй нийлж нэг баг болж оржээ. Төслийн ерөнхий продюсерээр “Аяыг таа” цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм ажилласан бол “Тв коктейл” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш тус нэвтрүүлгийг хөтөлжээ. Энэхүү шоу нь Монголд анх удаа хошин урлагийн бүхий л продакшныг хамруулж сор болсон хошин урлагийн жүжигчид оролцсон гэдгээрээ онцлог аж.
Жүжигчид нэвтрүүлгийн зураг авалтын туршид оюун ухаан биеийн хүч шаардсан 25 даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн гэнэ. "ТV 8" телевизийн уран бүтээлчид нэвтрүүлэгт идэвхтэй оролцсон хошин урлагийн хамтлагынхандаа баярласан талархсанаа илэрхийллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)