Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1535 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 40 хэргийнх нь эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тодруулбал, нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, хүчингийн гурав, хулгайн 15, танхайн гурван хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн хэрэг 12, осол 30 гарч 12 хүн гэмтжээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































