УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Элчин сайд К.Сайраан мэдүүлэг өгч эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутган ТЕГ-аас шалгаж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгах ажил хойшлогдоод байсан юм. Казакстаны тагнуулын байгууллагынхан К.Сайрааныг Алтай нэрээр Кувейт дэх мэдээлэгчээрээ ажиллуулж байсан хэмээн мэдэгдсэнээс үүдэн ийнхүү шалгахад хүрсэн билээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































