Өнгөрсөн даваа гарагт Эрдэнэт хотын тавдугаар микрийн ард байрлах "Алтан цамхаг" компанийн талбай дээр ажиллаж байсан автокран унажээ. Тодруулбал, 34-86 ОРА улсын дугаартай "Караз" маркийн автокраны баруун талын хоёр тулгуур нь ачаа өргөх үед хугарсны улмаас хажуу тийш онхолджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар кранист залуу нь ямар нэгэн мэргэжлийн үнэмлэхгүй байсан бөгөөд тус авто кран нь түүний эцгийн нэр дээр байдаг аж. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна. Ослын шалтгаанын нарийвчлан тогтоохоор холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа юм байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































