
Тус фестивальд Өвөрмонгол, Герман, Америк зэрэг долоон орны төлөөлөгчид оролцох бөгөөд манай орноос 15 найрагч оролцох болжээ. Манай орны оролцогчдын хувьд яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатбар, Ж.Мөнхбат зэрэг найрагчид багтжээ. Ерөнхий зохион байгуулагчаар "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл ажиллаж байгаа бөгөөд тус фестивалийн гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх аж.