зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгаа” сэдэвт улсын зөвлөлгөөн эхэллээ

2013-9-06
0
ЖИРГЭХ

dsc_2220    Эрүүл мэндийн сайдын 2013 оны 275 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгосон билээ. Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллага бүр хамт олон болон салбарын түвшинд өөрсдийн нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг явуулж, тодорхой саналуудыг гаргажээ.

Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааны тулгамдсан асуудлыг зохицуулах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, шийдвэрлүүлэх зорилго бүхий “Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” сэдэвт улсын зөвлөлгөөнийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа эхлүүллээ.

Уг зөвлөлгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ монголын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрийн энэ арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, зөвлөгөөнд оролцогч эмч, эмнэлгийн ажилчдыг өөрсдийн өмнө тулгамдаж буй бэрхшээлүүдээ илэн далангүй ярилцахыг захилаа.

Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хайхралгүй орхисон эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, ажлын ачаалал, хөдөлмөрийн нормыг тогтоох судалгааны ажил хийгдэж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ дурьдаад өмнөх жилүүдэд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийгдсэн ажлын үр дүнгийн талаар товч танилцуулсан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Су Нюнт нар эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал олон зүйлээс шууд хамааралтайг онцлоод эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар, бүтээмжид түлхүү анхаарах учиртайг тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна. 2013 онд нийсэн “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааны суурь судалгаа”-гаар нийт ажилчдын 81 хувийг эмэгтэйчүүд гэсэн дүн гарчээ. Үүнээс 10 хувь нь өрх толгойлсон эмэгтэй, өрхийн орлогын нэг гишүүнд ногдох хэмжээ амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ажилтан 20,5 хувь, өөрийн орон байргүй, түрээсийн орон сууц болон гэрт амьдардаг 60,9 хувь байдаг бол 70 хувь нь цалингийн зээлтэй байдаг байна.

Үүний зэрэгцээ манай улсын эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин бусад орны эмч, эмнэлгийн ажилчдын цалингаас харьцангуй бага байдаг. Тодруулбал, одоогийн байдлаар их эмчийн сарын дундаж цалин 621 мянган төгрөг, сувилагч бусад тусгай мэргэжилтэн 550 мянган төгрөг, үйлчилгээний ажилтнууд 400 орчим мянган төгрөгний цалинтай байдаг ажээ. Зарим улс орны эмч нарын сарын дундаж цалинг дурдбал, Англид 5000 орчим паунд, Сингапурт 7000 орчим синга доллар, Францад 2700 гаруй евро, Тайландад 41 мянга орчим ватт, Чехословакт 32 мянга гаруй крон байдаг байна. Гэтэл манай улсын эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний нэмэгдэл нь мөнгөний ханш уналтын хурдаас хоцорч байгаагаас бодит нэмэгдэл болж чаддаггүй гэдгийг ч Эрүүл мэндийн сайд илтгэлдээ онцлов.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо хангалтгүй, алдаа доголдлыг бууруулах стратеги төлөвлөгөө хэрэгждэггүй, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг нөхөн төлөх эрх зүйн орчин бүрдээгүй зэргээс эмнэлгийн мэргэжилтнүүд эрсдэлийг дангаараа хариуцаж, санхүүгийн давхар ачаалалд өртдөг, хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал хүндхэн байдаг зэрэг олон асуудал эрүүл мэндийн ажиллагсдын тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөж буйгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал зөвлөлгөөний үеэр хэлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн ажилтны харилцаа, хандлага, үйлчилгээний соёлыг сайжруулах, тэдний нийгмийн асуудлаар мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллах, эрүүл мэндийн байгууллага бүр орон сууцны хөтөлбөрийн боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодит өртөг, зардлыг үйлчилгээ бүрээр тогтоох, ажилтнуудын ажлын ачааллыг мэргэжил бүрээр гаргах зэрэг шаардлага зүй ёсоор үүсээд байгаа аж. Эрүүл мэндийн яамны зүгээс “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай”хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барина. Мөн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-ний шинэчилсэн төслийг боловсруулж, эрүүл мэндийн байгууллага, салбарын түвшинд хэлэлцүүлж эхэлжээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 1 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 1 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 17 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 24 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 52 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК