
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Оюутолгой төслийн ажлын хэсгийг ахлахаар болсон гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл тэрбээр Оюутолгойн төсөлтэй холбоогүйгээр Английн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монголд хэрэгжүүлэх гэж буй төсөлд оролцохоор болсон гэж эх сурвалж мэдээллээ. Тэрбээр "Тони Блэйр" сангийн орчуулагчаар ажиллахаар болсон юм байна.
Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргын ажлын дараа нэг бол гадаад сурахаар явна эсвэл бүр том албан тушаалд томилогдоно гэх таамаг олон нийтийн дунд байсан. Тэгвэл тэрбээр ийнхүү Монголд удаан хэрэгжих том төслийн багт орсон байна.
Сэтгэгдэл (9)