
“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн хоёр дахь удаагийн шалгаруулалт өнөөдөр Хэнтий аймагт болж байна. “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд наадмын хүрээнд Монголын зохиолчдын эвлэл, Бельгийн вант Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ болон утга зохиолын “Хөх Мэдрэхүй” бүлгэм хамтран “Алтан гөрөөс” уншлага зохиох гэнэ.
Энэхүү наадамд Франц, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орны 10 орчим уран бүтээлч Ж.Мөнхбат, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй Монголын 20 гаруй яруу найрагч оролцож байгаа юм байна.