
Хэдхэн хормын өмнө Энхтайваны гүүрэн дээр нэгэн ноцтой осол гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүрэг тал руу урууддаг гүүрний зам дагуу унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцогч гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан эмэгтэйг дайрч унаган хүнд гэмтээсэн байна.
Эмэгтэй мөргүүлсэн даруйдаа ухаангүй байдалтай байсан бөгөөд замын цагдаа хэргийн газарт явж таарсан тул яаралтай арга хэмжээ авчээ.