
Хийн буу ашиглан хүмүүсийг айлган сүрдүүлсэн хэрэг өмнө нь гарч байсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн VII хорооны Сансарын тойргийн хойд талын автобусны буудал дээр буутай эр танхайрч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход 22 настай Б гэх эрэгтэй согтуурсан үедээ үрлэн сумтай буу барьж, иргэдийг айлган сүрдүүлж байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/