
"Тэнгис”, “Өргөө” кино театруудад 8.30-9.5-ны байдлаар “Ганц бие бүсгүйчүүд” 74,537,649, “Микроны босс” 109,284,698 төгрөгийн ашиг олсон бол 8.30-нд нээлтээ хийсэн “Голланд сарнай” уран сайхны кино 17,785,587 төгрөгийн ашиг орлого олжээ. Өмнө нь кино театрууд 60 хувийн ашгийг авдаг байсан бол энэ байдлыг ШӨХТГ хянаж үзээд кино үйлдвэрлэгчдэд 50-55 хувийг өгүүлдэг болгон зохицуулсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/