
Уг тоглолтонд МУГЖ Батбаяр, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганзориг, МУГЖ Сарангуа, МУГЖ Батбаатар, МУГЖ Энхбаяр, МУГЖ Мөнгөншагай, МУГЖ Энх-Эрдэнэ, дуучин Баярцэнгэл, Uvertura, 3 бүдүүн, Татар, Ice Top, Digital, No Name зэрэг олон хамтлаг дуучид оролцоно.
Түүнчлэн зохион байгуулагчид өнөөдөр 15.00 цагаас эхлэн тоглолт эхлэх хүртэл хичээлийн хэрэгсэл авч ирсэн хүмүүст энэ тоглолтын тасалбарыг бэлэглэх гэнэ. Ингэхдээ шинэ дэвтэр, үзэг, харандаа, өнгийн харандаа зэргийг өгч болох юм байна. Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй.
“Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 .