
Ойн хүрээнд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа “Маск”-ийнхан намар цагийн анхны тоглолтоо “Их хотын жиргээ” инээдмийн шоу тоглолтоор эхлүүлж үзэгчдийг байлдаг дагуулсаар байна. Тэгвэл энэ удаа үзэгч багачуудад зориулж “Буратино” хүүхдийн жүжгийг дахин тайзнаа тоглохоор болжээ. Энэхүү жүжгийг тэд өнгөрөгч эх үрсийн баяраар тоглосон юм.
“Буратино” жүжгийг маргааш 12, 14, 16 цагуудаас МҮЭСТО-нд тоглоно. Тасалбарын үнэ 7000 төгрөг байх аж.