
Язгуур урлагийн "Домог" хамтлагийнхан маргааш эх орондоо ирэх аж. Болгар улсын Нессебар хотноо наймдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулгынхан тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон билээ. Түүгээр зогсохгүй "Домог"-ийнхон дан хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэлхийн аваргын болзол хангаж, эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардсан юм. Түүнчлэн тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол хүртээд байгаа.
Сэтгэгдэл (2)