
Өчигдөр сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Нарангийн голын гудамжинд жалганд машин унаад жолооч нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад "Сани" маркийн автомашин жалганд унасан байсныг гаргаж, жолооч 51 настай, эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.