Өчигдөр объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн дөрөв, аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.Тухайлбал баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171 дүгээр байрны хоёрдугаар орцонд утаа гарч байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад цахилгаан зуухан дээр битүү чанагч залгаатай орхисон байсныг аюулгүй болгосон байна.



















































