
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад таван ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраажээ. Мөн баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 46 дугаар сургуулийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:11 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад иргэн таван ханатай гэр, барилгын материал шатсаныг унтраасан байна.