
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 27-32 градус, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.