
Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хөл хорио тогтоож аймгийн наадмаа хойшлуулаад байсан билээ. Тэгвэл аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурлаар аймгийн наадмыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Тэгвэл Өлгийчүүдийн Ардын хувьсгалын 92 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 73 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.