
Болгар улсын Нессебар хотноо өнгөрөгч сарын 23-31-ний өдрүүдэд болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс "Домог" хамтлаг Гран при шагнал хүртэж дэлхийн язгуур урлагийн аварга цолыг хүртсэн билээ. Тэд өчигдөр өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буусан юм.
Тэгвэл “Домог” хамтлагийнхан болон Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар өнөөдөр мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн бага хурал 12.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.