
Хошин урлагийн "Х түц", "Шинэ үе", "Маск", "Шилдэг өнгө", "Мөрөөдлийн театр", "Пароди" продакшны жүжигчид оролцсон "Хамтдаа" шоу өнөөдрөөс "TV8" телевизээр үзэгчдэд хүрэх гэж байна. Энэхүү нэвтрүүлэгт хошин урлагийн зургаан хамтлагийн төлөөлөл хамтлаг харгалзахгүйгээр сугалаагаар тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг болж хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Шоу нэвтрүүлгийг "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, "Аяыг таа" нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм нар хамтран хөтөлж байгаа аж.