
Энэ киноны зохиолыг СТА Д.Ганцэцэг бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг ажиллажээ. Тус киноны дүрүүдийн хувьд үндсэн долоон дүрийн тав нь эмэгтэй бөгөөд эдгээрээс гурвыг нь шалгаруулалт явуулж сонгосон юм.
Мөн энэ кинонд 1981 оны үйл явдал гарах бөгөөд нийгмийн харилцаа өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн шилжих явцад хүмүүс бие биенээ хайрлан хүндэтгэх, хүн ёсны зан үйлээс холдож байгаа өнөө үед хүний дотоод сэтгэл, хүн чанар, сэтгэлийн их тэнхээ, хүн хүнээ дээдлэх ариун нандин ёс хичнээн чухал болохыг энэ киногоор харуулахыг зорьжээ
Сэтгэгдэл (2)