Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдож байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцох манай эрэгтэй баг тамирчид өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Тэмцээн энэ сарын 16-22-ны өдрүүдэд Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болох юм.
Манай эрэгтэй баг тамирчдын бүрэлдэхүүнд ОУХМ Э.Бэхбаяр /55 кг/, Э.Ням-Очир /60 кг/, Г.Мандахнаран /66 кг/, Б.Анхбаяр /74/, О.Үйтүмэн /84 кг/, Д.Хүдэрбулга /96 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нар багтсан байна. Тэдний дасгалжуулагчаар МУГТ Ц.Цогтбаяр, МУГТ О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар явж байгаа бол эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, МУГЭ Ч.Насанбат нар явж байгаа аж.

Сэтгэгдэл (3)