
Энэ тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөнө. Түүнчлэн тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг тамирчид тэмцээнд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа аж.