
Улаанбаатар хотноо маргааш 15.00 цагаас буудлагын спортын 12 дахь удаагийн Азийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөх юм байна. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар тус тус ажиллах юм байна.