
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа байсан "Хэт хүч" компанийн барилга дээрээс хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг барилгыг сэндвичээр босгож, дээврийн төмрийг хадаж байсан бөгөөд гулгаж унах болзошгүй байхад талбайн инженер болоод бригадын ахлагч нь хамгаалалтын бүс зүүлгүй дээш гарсанаас үүдэн энэ хэрэг гарсан бололтой гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм байна. Нас барсан иргэн Ц-гийн хувьд 40 настай барилгын туслах ажилтан хийдэг байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/