
Тус кинонд 1981 оны үйл явдал гарах бөгөөд энэ киногоор хүмүүс бие биенээ хайрлан хүндэтгэх, хүн ёсны зан үйлээс холдож байгааг шүүмжлэн хүний дотоод сэтгэл, хүн чанар, сэтгэлийн их тэнхээ, хүн хүнээ дээдлэх ариун нандин ёс хичнээн чухал болохыг харуулжээ.
Киноны гол дүрүүдэд МУГЖ Тунгалаг, МУГЖ Д.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, залуу жүжигчин А.Ганчимэг, н.Энхтүвшин, Ардын дуу бүжгийн чуулгын гоцлол бүжигчин СТА М.Бямбаа, Чингис- КУДС-ын гуравдугаар дамжааны оюутан н.Мөнхболд нар тогложээ. Мөн уг кинонд “UB Film” кино группын ерөнхий зураглаач Б.Отгонзоригийн баг ажилласан бөгөөд дэлхий түвшний “Red One” камераар тус киноны зураг авалт хийгдсэн аж.

Сэтгэгдэл (2)