
"Монгол-2" тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулан бичсэн “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романсууд дуулагдахаас гадна “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр минь”, “Таны төлөө зүтгэе” дуунууд нь эгшиглэнэ. Мөн "Чингис хаан" дуурийн Хадааны ариг дуулах аж.
Энэхүү тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд түүний хоолойтой хоршин эгшиглэдэг баритон, мецо-сопрано хоолойтнууд хамтран дуулах юм байна.
Сонирхуулж хэлэхэд тэрээр хамгийн сүүлд алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердигийн “Аида” дуурийн Аидагийн дүрийг, алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьянагийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол улсын гавъяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялаасан билээ.

Сэтгэгдэл (2)