
"Blue" хамтлагийнхан өнөөдөр 13.00 цагт МҮХАҮТ-ийн дэргэдэх "Corporate Convention Center"-т сэтгүүлчидтэй уулзаж, Монголд хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Харин үдэш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын залууст хит дуунуудаас бүрдсэн шилдэг тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байна.
Хамтлагийн тоглолт өнөөдөр 19.00 цагт эхлэх бөгөөд 17.30 цагаас эхлэн үзэгчид Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх боломжтой юм. Тоглолтын тасалбар 30000 ба 60000 төгрөгийн үнэтэй бөгөөд Төв цэнгэлдэхийн хүрээлэнгийн гадна байрлах явуулын цэгүүдээр худалдаална.