Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна. Энэ тэмцээнд
манай орноос эрэгтэй, эмэгтэй нийт 14 тамирчин оролцож байгаа юм.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна. Энэ тэмцээнд манай орноос эрэгтэй, эмэгтэй нийт 14 тамирчин оролцож байгаа юм. Манай багийн удирдагчаар Монголын багийг удирдан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж нар явж байгаа бөгөөд албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, ахлагчаар нь МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх явсан юм.
Тэмцээнийг зохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, бэлэг гардуулж тавдугаар байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох юм. Харин төрөл бүрт эхний гурван байрт орсон багуудад цом олгоно гэдгийг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн билээ.