
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газрынхан гал түймрийн аюулаас иргэдийн 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, гал түймрийн зөрчлийн 3, Аврах ажиллагааны 1 дуудлага ирж Аврах, гал унтраах ангиуд, нийслэлийн Аврах анги шуурхай арга хэмжээ авчээ. Тухайлбал,
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитийн гудамжинд өвс шатаж
байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар
ангийн тасгийг гаргахад 35 боодол өвс шатаж байсныг унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын гудамжинд байшин шатаж
байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дугаар
ангийн тасгийг гаргахад 7х13 метрийн хэмжээтэй төмрийн цехийн байшингийн
хана, таазны хэсэг шатаж байсныг унтрааж, гал түймрийн аюулаас иргэдийн
50 сая төгрөгийн өмч авран хамгаалжээ.
Д.Ундрах /24tsag.mn/