
Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн оюутны байрны дэргэд хогийн цэгт хог байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:00 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад ил задгай асгасан хог шатаж байсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн 9х15 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн гал тогооны өрөөний тавилга шатсаныг 0,5 тонн ус зарцуулан унтраажээ. Түүнчлэн
Баянгол дүүргийн 6
дугаар хороо, 10 дугаар хорооллын байрны тагтан дээрээс хүн дүүжигнээд
унах гээд байна гэсэн дуудлагыг 15:05 цагт өгснөөр нийслэлийн Аврах
ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Б /57 настай, эрэгтэй/
тагтан дээрээс унах гэж байсныг амь биеийг аварч аюулгүй газарт хүргэсэн
байна.
Д.Ундрах /24tsag.mn/