"Харанга" хамтлагийн 25 жилийн ой тохиолдуулан хамтлагийн гишүүд ээлжээр тоглолтоо хийж байгаа. Тэгвэл энэ удаад хамтлагийн ахлагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат "Содон аялгуу" нэртэй тоглолтоо хийхээр болж реклам нь цацагдах болсон. Энэ тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагаас "UP music" продакшны байранд болно.
