
Зуны XXII Дифлимпээс манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн бөгөөд медаль хүртсэн амжилтаараа 36-р байранд орсон юм. Үүнд чөлөөт бөхийн 96 кг-ийн жинд Д.Баасандорж мөнгөн медаль хүртсэн бол жудогийн 66 кг-ийн жинд Б.Мөнх-Оргил, 73 кг-ийн жинд Б.Наваанжамц, эмэгтэй 57 кг-ийн жинд Г.Лхагвасүрэн нар хүрэл медаль тус тус хүртсэн билээ.