
Өнгөрсөн онд ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг тоглогч өчигдөр хийсэн хэвлэлийн хурал дээр “Манчестер Юнайтед бол өнгөрсөн үе. Харин Реал Мадрид бол миний одоогийн гэр бүл. Би энэ клубтээ зодог тайлтлаа байна гэж найдаж байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай клуб” хэмээн хэлжээ.
Тэрээр Реал Мадридаас жилд 17 сая еврогийн цалин авах юм.
Криштиан Роналдо 2011, 2012 онуудад Лионель Мессигийн дараа бичигдсэн дэлхийн шилдэг тоглогч билээ. Францын "ПСЖ" багийн удирдлага түүнд 5 жилийн турш жил бүр 22 сая еврогийн цалин өгнө гэж амласан ч Роналдо татгалзсан юм.
Роналдо өмнө нь Реалтай шинэ гэрээ байгуулахаас татгалзан, клубын Ерөнхийлөгч Флорентино Перезийн сэтгэлийг ихэд зовоож байсан юм. Тэрээр Реал Мадридаас 20 сая еврогийн цалин шаардаж байсан юм.
Д.Идэр