
Гал үндэстэн холбооны гишүүд Төрийн ордны хашаан дотор буун дуу гаргаснаар хурцадмал байдал үүсээд байна. Хий буудсан гэх хүмүүсийг хамгаалагчид баривчилсан бол энэ үеэр бэртсэн нэг хүнийг Онцгой байдлын ажилтнууд түргэн тусламжийн машинаар авч явлаа. Гэмтсэн хүн хий буудсан суманд оногдсон уу, эсвэл Төрийн ордны хамгаалагчидтай ноцолдож байгаад гэмтсэн үү гэдэг одоогоор тодорхойгүй байна. Мөн ямар гэмтэл авсан талаар мэдээлэл байхгүй байгаа юм.
Одоогоор Төрийн ордны гадаа олон төрийн бус байгууллагын 30 гаруй хүн Урт нэртэй хуулийг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (6)