
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс өнөөдөр Төрийн ордны гадаа жагсаалд оролцсон зарим иргэд, Гал үндэстэн холбооны гишүүдээс мэдүүлэг авч эхлээд байна. Жагаалыг зохион байгуулсан, буун дуу гаргасан Гал үндэстэн холбооны гурван гишүүнийг цагдаа нар баривчлаад байгаа юм. Мөн Төрийн ордны хашааны гадаа өлгөсөн байсан Урт нэртэй хуулийг эсэргүүцсэн, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн уриа, лоозонг цагдаа нар хурааж авчээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор цагдан хоригдсон хүн байхгүй байна.